• Үе хөлтөн, шавжаас сэргийлэх зөвлөмж
    • 2015 оны 9 сарын 6, Ням гариг
    Шавжийн анги нь үе хөлтний хүрээний хамгийн том анги бөгөөд сая гаруй зүйлийн амьтад бүртгэгдсэнээс манай оронд  13000 зүйлийн шавж бүртгэгдсэн байна.  Та дээрх үе…
  • Цагаан-Уул суманд тарваган тахал өвчин бүртгэгдлээ.
    • 2015 оны 8 сарын 17, Даваа гариг
    2015 оны 08-р сарын 10-ны өдөр өвчтөн “Д” 16 настай/эрэгтэй нохойд бариулсан тарвагыг өвчих явцдаа халдвар авч 08-сарын 14-ний өдөр тус сумын эрүүл мэндийн төвд…
  • Үзүүлэх сургууль боллоо
    • 2015 оны 8 сарын 14, Баасан гариг
    Монгол улсын Хөвсгөл аймгийн  хилийн Ханх, Оросын Холбооны Улсын Монта  боомтод  “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ” сэдэвт 2 (8-р сарын 5, 6) өдрийн сургалт, үзүүлэх сургууль…
  • Тарваган тахал өвчнөөс сэргийлэх сэрэмжлүүлэг
    • 2015 оны 7 сарын 21, Мягмар гариг
    Тарваганы бөөс, бүүрэг тахлын нянг нэг мэрэгчээс нөгөөд, мөн хүнд дамжуулдаг онцлогтой тул байгальд “Амьтан-Бүүрэг-Амьтан” гэсэн хэлхээгээр тарваган тахлын байгалийн голомт оршин байдаг.  7-9-р сард…
  • Орон даяар тарваган тахлын дархлаажуулалт зохион байгуулагдах гэж байна
    • 2015 оны 7 сарын 6, Даваа гариг
    Эрүүл мэндийн сайдын 2003 оны 165 тоот тушаалын дагуу Тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг 2015 оны 07 дугаар сарын 3 дахь долоо хоног буюу 07 дугаар…

Танд доорх асуултууд байна уу? Тэгвэл бидний хариултыг эндээс үзнэ үү!

Мөн та зоонозын өвчин, түүнээс хэрхэн сэргийлэх тухай манай вэб сайтаас видео хэлбэрээр үзэж, бүрэн мэдээллүүдийг олж аваарай. Видео сургалтууд та болон таны үр хүүхдийг тус өвчнөөс сэргийлэх мэдлэгийг олж авахад багагүй тус болно гэж бид найдаж байна. 

  • Зоонозын өвчин судлалын төв хаана байдаг вэ?

    Нэгдсэн эмнэлгийн хашааны хаалганы замын эсрэг талд.
  • Танайх ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

    Байгаль болон мал, амьтдаас хүнд халдварладаг халдварт өвчнөөс хүн амыг урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, вакцинжуулах ажлыг гүйцэтгэдэг.
  • Зоонозын өвчин судлалын төв гэдэг нэрээ тайлбарлаж өгнө үү?

    Зооноз гэдэг үг нь мал амьтны дунд халдварладаг халдварт өвчнүүдийг хэлж байгаа юм. Манай байгууллага нь байгаль болон мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчнөөс хүн амыг урьдчилан сэргийлэх ажлыг хариуцан гүйцэтгэдэг болохоор дээрх нэрийг хэрэглэсэн байдаг. Энэ нэр манай байгууллагын үйл ажиллагааг арай л явцуу утгатай болгоод байгаа юм л даа. Манай байгууллагыг гоц халдварт гэдэг нэрээр нь иргэд сайн мэддэг юм.
  • Нохойд хазуулсан тохиолдолд яагаад заавал галзуугийн эсрэг вакцинд хамрагдах ёстой гэдэг юм бэ?

    Галзуу өвчний үүсгэгч вирус нь зэрлэг амьтад болон нохойн шүлсэнд хадгалагдаж байдаг боловч тухайн амьтан өөрөө өвчлөхгүйгээр тээгч болдог учраас л нохойд уруулсан тохиолдол бүрийг галзуугийн эсрэг вакцины бүрэн тунд хамруулах шаардлагатай байдаг.
  • Галзуугаар өвчилсөн хүн эмчлэгдэх үү?

     Хүн гэмтсэн арьс салстаар галзуу өвчний халдварыг авдаг бөгөөд халдвар авснаас хойш өвчний нууц үеийн хугацаа өнгөрч тухайн хүнд галзуу өвчний шинж тэмдэг эхэлсэн л бол ямар ч эмчилгээ байхгүй үхлээр төгсдөг аюултай өвчин учраас л зэрлэг амьтан, нохой, галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулсан, ноцуулсан, шүлсдүүлсэн тохиолдол бүрийг галзуугаас сэргийлэх вакцинд хамруулах шаардлагатай байдаг юм. 
  • Галзуугийн сэжигтэй амьтан болон нохойд хазуулсан тохиолдолд яах вэ?

    Галзуугийн сэжигтэй амьтанд хазуулж уруулсан газрыг сайтар савандаж угааж, иод эсвэл спирт байгаа бол ариутгаж цэвэрлэж цэвэр боолтоор боогоод яаралтай эмчид үзүүлж галзуугийн эсрэг вакцин хийлгэх шаардлагатай.
  • Галзуугаар өвдсөн байж болзошгүй амьтан ямар байдаг вэ?

    Зэрлэг амьтад тааралдсан газраа мал, хүн рүү шууд дайрах, хазах, хүүхэн хараа томорсон, нүд нь улайсан байна. Гэрийн мал, амьтад /нохой муур, үхэр тэмээ хонь ямаа/ нь хэрцгий догшин болох хүн мал руу дайрч ноцолдох, хазах, эсвэл хэт ноомой болох, нүд нь улайж шүлс нь маш ихээр гоожих, чулуу мод гэх мэт хатуу зүйл хазаж хэмлэх, хонь толгойгоороо тааралдсан зүйлээ цохиж мөргөх шин үзүүлнэ.
  • Хачгинд хазуулсан тохиолдолд яах вэ?

    Бээлий, хямсаа хэрэглэн хачигны толгой хэсгээс хавчиж, хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой хоёр тийш ганхуулан авч хазсан хэсгийг спирт, иодоор арчих, хачгийг битүү саванд хийж,  Зоонозын халдварт өвчин судлалын төвд өгч шинжлүүлэх, өөрөө хачигт халдварын эсрэг вакцинд хамрагдах шаардлагатай. 
    Хачигт хазуулсанаас хойш 3-21 хоногийн дараа өндөр халуурах, толгой, үе мөч хүчтэй өвдөх, ууц нуруугаар өвдөх, дотор муухайрах, бөөлжих, бие дээр тууралт гарах шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. 
  •  

Бидэнтэй холбогдох?

Хэрэв танд тус байгууллагын тухай болон зоонозын өвчний талаар хэрэгцээтэй мэдээлэл бидний вэб сайтад байршаагүй байвал та доорх холбоосоор орж бидэнд асуулгаа хүргүүлнэ үү. Бид ажлын 3 хоногийн дотор хариуг имэйлээр болон утсаар мэдэгдэх болно.

Асуулт асуух

 

“ЗӨСТөв нь халдвар хамгааллын дэглэмийн заавар”-ын хүрээнд үйл ажиллагагаа явуулдаг тусгай дэглэмт байгууллага. Тус байгууллага нь 34 жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн нутагт (1981-2015) байгалийн голомтот шинэ ба сэргэн тархаж буй халдварт өвчнүүдийг илрүүлэн халдваргүйжүүлж байна.

We use cookies to improve our website. Cookies used for the essential operation of this site have already been set. For more information visit our Cookie policy. I accept cookies from this site. Agree